Ахлах сургуулийн атман гэгдэх 7 охид ангийнхаа даруу нэгнийг сонгож аймшигтайгаар зодсон хэрэг Солонгос улсын Бусан хотод гарсан байна, энэ хэрэг нь Солонгосчуудыг цочирдуулж олон мянган иргэд “Жувенилийн хууль” буюу насанд хүрээгүй хүн гэмт хэргийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг эргэн хархыг шаардаж эхэлжээ.

Охиныг зодоод зургийг нь авч хадгалсан байна

Зодуулсан охины зураг

Уг хэргийг мөрдөж буй цагдаагийн ажилтнууд хэрэгтнүүдийн мэдээллийг нууцалж байсан ч сургууль дээрээ дээрэлхүүлж байсан бусад сурагчид хэрэгтнүүдийг олон нийтийн сүлжээнд ил болгожээ. Үүний улмаас хэрэгтнүүдийн гэр бүлүүд хоногт хэдэн мянган дуудлага, зурвас авах болж. Ихэнх нь “Явж үх”, “Та нар шиг юмнууд амьд байх эрхгүй” гэх мэт дуудлагууд авч эцэст нь хэрэгтнүүдийн нэгийн эцэг олон нийтэд хандав.

Тэрээр хэлэхдээ:

НАДАД ТУН ХҮНД ЦАГ ҮЕ ТУЛГАРААД БАЙНА, ГЭВЧ ЗОРИГ ГАРГАЖ ТА БҮХЭНД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА
ӨЧИГДӨР ТАЙВШИРСНЫХАА ДАРАА ХЭРГИЙН БИЧЛЭГИЙГ ҮЗСЭН, ҮНЭХЭЭР ИТГЭМЭЭРГҮЙ. ТОМЧУУДААС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТ ХЭРГЭЭС Ч ИЛҮҮ ХАРГИС ЗҮЙЛ БАЙСАН. МИНИЙ ЗҮРХ САЛГАНАЖ ХӨЛ ДЭЭРЭЭ Ч ТОГТОЖ ЧАДАХГҮЙ ЯВНА. 

– ХЭРЭГТНИЙ ЭЦЭГ

 

Хэрэг үйлдсэн охидын нэг

ОХИНЫХОО ХИЙСЭН НҮГЛИЙН ӨМНӨ БИДНИЙ ҮҮРЭХ ХАРИУЦЛАГА ЭНЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА, БИД ХОНОГТ 1,000 ШАХАМ ДУУДЛАГА АВЧ БИДНИЙГ “ҮХ ҮХ” ГЭХ ҮГСИЙГ СОНСОЖ БАЙГАА. ЗАРИМ ХҮМҮҮС БИДНИЙ ХААНА АМЬДАРДГИЙГ Ч МЭДХЭЭР ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА. НАДАД СӨРӨГ БОДЛУУД БОДОГДОЖ БАЙСНЫГ НУУХГҮЙ Ч ЮУ ЮУНЫ ӨМНӨ БИД УГ АСУУДЛЫГ ХАМТДААН ШИЙДЭЖ НИЙГЭМД ДАХИН ИЙМ ХЭРЭГ ГАРГАХГҮЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ. МАНАЙ ГЭР БҮЛ Ч БАС УГ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ АМЬДРАХ БОЛНО.

ХОХИРОГЧИЙН ХЭВТЭЖ БУЙ ЭМНЭЛЭГТ ОЧИЖ ТҮҮНЭЭС БОЛОН ГЭР БҮЛЭЭС НЬ ӨВДӨГ ДЭЭРЭЭ СӨХӨРЧ ХЭДЭН САР ЖИЛЭЭР Ч ХАМААГҮЙ УУЧЛАЛТ ГУЙМААР БАЙНА, ОХИНЫХОО ХИЙСЭН АЙМШИГТ ХЭРГИЙН ӨМНӨӨС ХАРАМСАЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭН ҮЛДСЭН АМЬДРАЛАА ХОХИРОГЧИЙН ГЭР БҮЛИЙН УУЧЛАЛТЫН ТӨЛӨӨ ЗОРИУЛАХ БОЛНО

– ХЭРЭГТНИЙ ААВ

Мөн хэрэгтний эцэг охиноо хүмүүжүүлж чадаагүйн хариуцлагаа ямар ч үнээр хамаагүй төлөх болно гэж олон нийтэд хэлжээ.
Түүний уг үйлдлийг интернет нийгэмд зориг гаргаж охиныхоо гэм бурууг ойлгож чадаж байгаагаар нь бахархаж байгаагаа хэлсээр байна.

Хохирогч охин яагаад ч тэднийг уучлахгүй гэв.

Манай улсын хувьд ч дунд болон ахлах сургуульд нутгийн болон сургуулийн овгорууд бусад сурагчийг дээрэлхэх, дээрэмдэх зэрэг хэрэг олон гардаг билээ. Сэтгэлзүйчдийн хэлж байгаагаар өсвөр насны хүүхдүүд ийм төрлийн гэмт хэргийг 95% -д нь эцэг эх болон бусад хүмүүсээс нуудаг гэнэ. Та бүхэн үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө илүү нээлттэй ярилцаж, илүү их санаа тавьж байх хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: www.zurkhai.com