Энэ бол хар дарсан зүүд шиг л байлаа. 45 настай Линдаг ухаангүй байхад нь хүү Стивен Своп анх олсон бөгөөд нийт 12 хоног эмнэлэгт ухаан оролгүй аппаратанд залгаатай байжээ. Нөхөр хүүхдүүдийнх нь хувьд маш хүнд шийдвэр байсан ч эмч нарын зөвлөснөөр аппаратнаас салгахаар шийдсэн байна.

Гэр бүлийн гишүүд нэг нэгээрээ очин салах ёслол хийж, чихэнд нь салах үгээ шивнэж байлаа. Нөхөр нь очихдоо “Чи тэмцэх ёстой. Чи дайчин шүү дээ. Тэмцээрэй, чи чадна” гэж шивнэжээ. Линда энэ бүхнийг, эмч нарын хэлж байгааг ч, хүүхдүүдийнхээ шивнэж байгааг ч, нөхрийнхөө хэлснийг ч бүгдийг сонсож байсан байна. Гэвч тэр хөдөлж чадахгүй, ямар нэгэн байдлаар амьд байгаагаа илрхийлж чадахгүй байжээ. Гэвч дотроо тэмцэлдсээр байжээ. Нөхөр нь сүүлийн удаа түүнийг үнсэхээр тонгойход Линда “Би тэмцэх болно” гэж шивнэжээ. Гэр бүлийнхэн нь бүгд цочирдон гайхаж эмч нарыг дуудан Линдаг амьд байгааг хэлсэн байна. Аппаратыг салгасан ч тэр амьд, ухаантай хэвээр, тэмцсээр байжээ.
“Хүн ухаангүй байна гэдэг таныг сонсохгүй байна гэсэн үг биш. Тиймээс хайртай хүмүүстэйгээ ярилцаж байгаарай. Тэд та нарыг сонсдог юм шүү” гэж эмэгтэй дараа нь ярьжээ. 
Энэ түүх итгэл найдвараа хэзээ ч алдах хэрэггүй гэдэгийг харуулж байна...