Загварын тайз, миссийн тэмцээнээс шууд л алтны магнат Ц.Мянганбаярын өвөр рүү шилждэг “бичигдээгүй хууль” ёсоор топ модель О.Пүрэвдулам нэг хэсэгтээ л жаргасан гэгддэг. Бараг аав шигээ ахимаг насны эртэй амраглаж, долоо дахь хүүхдийг нь Сингапурт төрүүлсэн топ бүсгүй маань гэрийнхээ шалан дээр 500 сая төгрөг асгаж буй зургаараа цахим ертөнцөд шуугиан тарьж байлаа.

Гэвч мисс, моделиудаар зугаагаа гаргаж таалагдсан нэгэнтэй нь богинохон амьдрал зохиох дуртай Ц.Мянганбаяр “бага хатан”-аа тийм ч хурдан тавиад явуулчихсангүй. М.Тэнгэрмаа нэртэй бяцхан охиноо өсгөж, гадаадад хэсэг хугацаанд амьдарсан топ модель маань эх орондоо ирж Удирдлагын академид хүртэл суралцаад амжсан юм. Одоогоор New York хотод болж буй загварын 7 хоногт эх орноо төлөөлөн оролцож яваа түүний зурагнуудаас хүргэж байна.