Хөгжилтэй, адармаатай, өнөөгийн залуучуудын амьдралыг харуулсан "Гурван найз" цувралын үргэлжлэл болох "Гурван найз эргэж ирсэн нь" уран сайхны кино энэ сарын 8-ны өдөр нээлтээ хийсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн тус киноны нээлт Улаанбаатар хотод сүр дуулиантай болсон. Тэгвэл "Өргөө" кино театрын Эрдэнэт хот дахь салбар болох "Өргөө-4"-д тус киноны уран бүтээлчид очиж, Эрдэнэт хотод гурван найзын үнэнч нөхөрлөлийг мэдрүүлэхээр болжээ. "Гурван найз эргэж ирсэн нь" уран сайхны киноны гол дүр болох Төгөлдөрийн дүрийг бүтээсэн О.Тэмүүжин, Санчир буюу Д.Түвшинтөр, Цэкүгийн дүрд тоглосон Г.Анхбаяр нар Эрдэнэт хотын үзэгчидтэйгээ уулзах юм. Уулзалт энэ сарын 17-ны өдөр буюу энэ ням гарагт 12 цагт "Эрдэнэт-Өргөө" кино театрт болно.