Монгол бөх Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдсэн өдөр болон Бизкон–Аудит ХХК үүсэн байгуулагдсаны түүхт 15 жилийн ойд зориулсан намрын улирлын нээлтийн барилдаан ням гарагт болж, харцага О.Хангай түрүүллээ.

 

Энэ барилдаанд улсын заан Р.Пүрэвдагва, шинэ заан Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, шинэ харцага М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх зодоглосон юм. Ховд аймгийн Буянт сумын харъяат, залуу харцага О.Хангай түрүүлж, Дорнод аймгийн харъяат, залуу начин Д.Анар үзүүрлэв.

 

Харин их шөвөгт аймгийн заан Э.Энх-Амгалан, энэ жил Архангай аймгийн баяр наадамд шөвгөрч аймгийн харцага цол хүртсэн Б.Зоригтбаатар нар шалгарч ирээдүйтэй залуу хүчтэнүүд гэдгээ харууллаа.

 

Дашрамд дуулгахад, аймгийн харцага Б.Зоригтбаатар өнгөрсөн жилийн намрын нээлтийн барилдаанд их шөвөгт шалгарч байсан билээ.