Жүжигчин Б.Баатархүүгийн ууган хүү энэ оны нэгдүгээр сард харамсалтайгаар хорвоог орхиж нийгэмд дуулиан тарьсан. Хүүгээ өөд болсноос хойш тэрбээр нэг ч удаа ам нээгээгүй байсан бөгөөд сэтгүүлч Б.Ундрахжаргалантийн “Болзоо” нэвтрүүлэгт зочноор оролцжээ. Түүний нэвтрүүлгээс эцэг хүний сэтгэл доторхийг уудалж олон сайхан зүйлийн талаар дурсжээ. Хүлээн авч үзнэ үү.