Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан mөсвийн ийнхүү үнэтэй машин авчээ. Харин түүний жолооч нь саяхан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ албаны машин унаж яваад ингэж мөргөлдүүсэн байна. 
2016 онд үйлдвэрлэгдсэн энэхүү машиныг нэг сарын өмнө төсвийн мөнгөөр авсан тул хохирлыг нь барагдуулах ёстой билээ. Харин олон нийтийн сүлжээ сайтуудаар энэ машиныг хохирлыг улсын төсвөөс гаргах уу хэмээн ярилцаж байгаа гэнэ. 

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Ж.Мөнхбатын үеэл хэмээн хүмүүс ярьж буй Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан гэгч өмнөх засаг даргынхаа унаж байсан 2011 оны Ланд 200 маркын машиныг ганцхан сарын өмнө актлаж 2017 оны 228 сая төгрөгний үнэ бүхий цоо шинэ ланд 200 маркийн машин төсвийн хөрөнгөөр худалдаж авч унасан боловч тэрийгээ согтуугаар жолоодож яваад ийн мөргөлджээ.

Эдийн засаг хямралтай үед ийм өндөр үнэтэй авто машин унах хэрэгтэй юм уу даа ... Прадо 78, 79 гээд туулах чадвараараа дутахааргүй мөртлөө үнэ нь харьцангүй хямд буюу 90 гаруй сая төгрөгний авто машин байдаг шүү дээ. Өмнө нь УАЗ 469 маркын машин унаад бүгд болоод л байсан. Төр татвар төлөгч та бидний мөнгөөр арай дэндүү дураараа дургиж байна даа тун харамсалтай

Г.Нар