Их Британид 46 настай энэ эмэгтэй гэртээ гал тогоонд хоол хийж байгаад гэнэт ухаан алдан унахдаа шарах шүүгээний ирмэгт хацраа цохин гэмтээжээ. 

Түүнийг ухаангүй хэвтэж байхад хүү нь ирснээр эмнэлэгт хүргэн нүүрэнд нь оёдол тавьсан байна. Түүний нүүрэн дэх оёдол сайн эдгээгүй шархандаа бохир оруулснаар идээлж үрэвсэн бараг нүүргүй болох шахжээ. Бараг л нүүрний тал хэсгийг тайрч авахад хүрээд байсан ч 11 сарын шаргуу эмчилгээний ачаар арьс нь эргэн төлжиж эхэлжээ. Хавирганы хэсгийн арьснаас авч нүүрэнд нь тавьсан бөгөөд цаашид олон эмчилгээ хийлгэн хэвийн төрхөндөө орох боломжтой болсон байна.