2017 оны 9-р сарын 19-ний Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 211 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 5 хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс 0-10 насны 1 хүүхэд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. 

Тухайн өдөр явган зорчигч мөргөж гэмтээсэн 5осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн1 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.

Тухайлбал:

  1. ХУД-ийн нутаг То вангийн гудамж, 19-р хорооллын үйлчилгээний урд замд Sonata-6 маркийн автомашины жолооч О нь явган зорчигч 7 настай Н-г мөргөж гэмтээсэн.
  2. СБД-ийн нутаг Цахилгаанчины уулзварт Avante XD маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla, T.Crown маркийн автомашинуудтай мөргөлдсөн хэргүүдийг шалгаж байна.