УИХ-ын 2017 оны Намрын ээлжит чуулган ирэх 10 дугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болжээ.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын намрын ээлжит чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг ч энэ жил ням гарагт таарч байгаа учраас хоёрын өдөр нээхээр болсон байна.

 
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах асуудлыг хэлэлцэх юм. Мөн Төсвийн тодотгол болон ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ.