НИТХ-ын дарга Ц.Сандуй огцрох өргөдлөө өгсөн. Үүнтэй холбоотойгоор түүний оронд хэнийг томилох эсэхийг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж нэр дэвшигчийг хэлэлцжээ. НИТХ-ын даргад таван хүн нэрээ дэвшүүлсэн байна. Гэвч нэр дэвшигчид эхнээсээ нэрээ татаж байгаа сурагтай. Тодруулбал НИТХ-ын төлөөлөгч,  Н.Баярмөнх нэрээ татсан байна. Н.Баярмөнх нь намын анхан шатны нэгж болох үүрийн даргаас БЗД-ийн  намын хорооны дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,  НИТХ-ын төлөөлөгч, БЗД-ын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан ажээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хурлаас дээрх дэмжигдсэн нэгэн  НИТХ-ын даргад нэр дэвших эрхээ авах юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.