ОБЕГ-ын дэд даргаар Б.Ууганбаярыг томиллоо

Шадар сайдын  2017 оны наймдугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томилжээ. Тушаалыг өнөөдөр онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар уншиж танилцуулсан байна.

 ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд даргаар томилогдсон хурандаа Б.Ууганбаярт Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 

Хурандаа Б.Ууганбаяр нь ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар ажиллаж байсан гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.