Монгол Улсад 2016 оны байдлаар нефть импортолдог 16 компани байгаа ч  зарим нэг ШТС чанар муутай шатахуун түгээж, жолооч нарын бухимдлыг төрүүлсээр байна. Хэдхэн хоногийн өмнө Улсын харцага Г.Ганхуяг “Зарим нэг шатахуун түгээгүүрийн түлш авахад, түлшний гэрэл асаад, машин хүчгүй боллоо” гэж олон нийтийн сүлжээгээр дамжуулж бухимдлаа илэрхийлжээ.

Тэрхүү мэдээллийн доор шатахуун импортлогч компаниудын чанар муутай шатахуун, түлш хэрхэн хохирол учруулж байгааг иргэд бичжээ. Харин “Сод Монгол групп” ХХК-ийн шатахуун, түлш чанар сайтай байдгийг онцолсон байна.

Газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээр 1999 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Сод Монгол групп” ХХК нь ОХУ-ын Роснефть НХН-ээс 18 жилийн турш тасралтгүй газрын тосны бүтээгдэхүүн импортолж иржээ. Хамгийн чанартай бензин болон бүх төрлийн моторын тос тосолгооны материалыг хот суурин газруудад 100 гаруй шатахуун түгээх станц болон таван нефть хангамжийн баазаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг байна.

Дашрамд дурьдахад, жолооч нарын сэтгэлд нийцээд байгаа “Сод Монгол”-ын ШТС-ууд нь А-80, Аи-92, Дизель түлш, Агаарын хөлгийн ТС-1 шатахуун, галлагааны М-100 мазут зэрэг тос тосолгооны материал импортолдог байна. Эдгээрийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, , “ДЦС-4” ТӨХК зэрэг улсын томоохон компаниудад нийлүүлдэг байна.