"Монгол барби" хэмээх нэрийг зүүгээд байгаа нэвтрүүлэгч О.Оюунцэцэг харийн залуутай ханилан сууж Австралид өөрийн нэрийн брэндээ гаргаж чамгүй амжилттай яваа нэгэн билээ. Тэрээр "Oogii" брэндийхээ салбарыг арлын Япон улсад нээж байгаа гэнэ лээ. Чамгүй олон мэс ажилбарт орсон хэмээн шүүмжлүүлдэг тэрээр фэйсбүүк хуудсандаа олон жилийн өмнөх зургуудаа оруулжээ. Үүнийг харсан нилээдгүй хүмүүс түүнийг "Шал өөр байжээ", "Танигдахааргүй болсон байна" зэрэг сэтгэгдлийг үлдээсэн нь нэвтрүүлэгч бүсгүйн уурыг нилээдгүй хүргэсэн бололтой. 

Эх сурвалж: Seen.mn