"Арабууд Монголд цөөнгүй амьдардаг болжээ" гэж ярилцахыг сая үзлээ. Энэ бол хятадууд шавахаас дутахааргүй аюул шүү. Тэднийг зуучилж оруулж ирж, ажил бизнесээр хангаж байгаа албан тушаалтнууд байгаа болоод л ийм байдал үүсэх нь мэдээж.

Харамсалтай нь энэ тоо одоо улам өснө. Яагаад гэвэл тэд нэг нээсэн замаараа зогсолтгүй урсан ордог хүмүүс. Төрөл төгрөгсөд, найз нар, нутаг нэгтнүүддээ хамгийн боломжит гарцыг байнга зааж өгч, хаа ч явсан өөрсдийн асар том хүрээллийг үүсгэдэг. Тэд яг л олби оготно мэт овжин бас зальтай.

Цайлган цагаан, эелдэг байдлаар байгаа бүхнийг эзэлж авна. Бизнес хийж, мөнгө олж болох юуг ч алдахгүй. Жижиглэнгийн зах зээлийн эрлэгүүд. Арабууд ямар ч сүлжээг дор нь зохион байгуулдаг. Маш жижгээс аюул багатай мэт эхлэх тул эхлээд хэн ч тэднийг тоохгүй. Анзаарах ч үгүй. Уйгагүй яг л самар цөмөх мэт бага багаар ахисаар тэд нэг л мэдэхэд манайх шиг жижиг орны зах зээлийг ядах юмгүй нөмрөөд авна. Ер нь тэд яггүй давруу. Бас нэлээд аргатай. Бусдыг өнгө тод, үнэ хямд бэлэг сэлтээр дарж, авилгал хахуулийг хялбархан атгуулж дөнгөнө. Тиймээс ямар ч яс чанга эрх мэдэлтний аяыг олно. Шууд юу юугүй бусдын хууль цааз, дотоод амьдралд хутгалдахгүй. Харин ч даган дуурайж, суралцаж, хэнд юу хэрэгтэй шаардлагатай болохыг сайтар ажиглана. Ингээд нэг л өглөө татгалзахын аргагүй санал тавьснаар бидний хомсхон зах зээлд дуулиангүйгээр эзэн сууна.

Тэдний амьдарч буй орчин бохир. Хоол ундны хорио цээр чанга, шашны ёс жаяг биднийхээс өөр учраас анд нөхдийн тоондоо баргийн хүнийг оруулахгүй. Гэхдээ өнгөн дээрээ анд нөхөр шиг санагдтал хандаж чадна. Гэвч эцсийн зорилго нь үргэлж ашиг, тооцоо байдаг. Тиймээс олшроод байгаа хятадууд дээрээ нэмж олшруулах хэрэг байна уу гэж бодоод хэлмээр санагдлаа.

Мэдээж тэдний дотор ч сайн сайхан хүмүүс бий. Гэхдээ улс эх орны ашиг тусын тулд дэлхийг хэрсэн тэдний нүүдлийн мөн чанарыг өөрийн ажиглаж анзаарснаасаа хэлэхгүй өнгөрч боломгүй.

Монгол орны хувьд шүү. Бусад том гүрнүүд угаасаа тэдний нүүдлийг зогсоож хүчрэхгүй болсон.

http://www.facebook.com/permalink.php?story_fbid=342317699513348&id=100012053622828