Хот хоорондын замд гэмт хэргийн замаар алдсан эд зүйлийг илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох,  зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай авто замуудад байрлах 13,  орон нутгийн  19 постуудын үйл ажиллагааг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байнгын ажиллагаатай болгож үйл ажиллагааг нь өргөтгөж эхэллээ.

Тус постуудын орчныг бүрэн камержуулж Цагдаагийн ерөнхий газрын Удирдлагын штабаас нэгдсэн хяналт тавьж алба хаагчдыг мэдээ мэдээллээр хангаж  мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүрт нь өгч  ажиллаж байна.  Уг арга хэмжээ эхэлснээс хойш өргөтгөсөн постонд үйл ажиллагаа явуулж байгаа алба хаагч нараас гэмт хэрэг 3 / мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал, эм бэлдмэл тээвэрлэж явсан 2,  хулгайн эд зүйл тээвэрлэж явсан 1,  эрэн сурвалжлагдаж байсан 4 хүнийг саатуулж  6 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Иргэд та бүхэн  гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээллийг постонд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч нарт, 102 дугаарын утсанд  мэдээлж шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болсныг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна. 

ЦАГДААГИЙН  ЕРӨНХИЙ  ГАЗРЫН  УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ  ХЭЛТЭС