25-р суваг телевизийн эрхлэн явуулдаг "Маking the Band" нэвтрүүлгээс Anemone, Mixx зэрэг хэд хэдэн хамтлагууд төрөн гарсан билээ. Энэхүү нэвтрүүлгийн 4 дугаар цувралаас "Code26" нэртэй хамтлаг төрөн гарсан ч тэр бүр олны танил бололгүй тарсан.

Тухайн үед шалгаруулалтанд тэнцэн сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй Т.Энхзул "Өвөө би чадлаа" хэмээн уйлж буй бичлэг сошиалаар нэлээд тарсныг та бүхэн сайн санаж байгаа болов уу.

Тэгвэл энэ уйлж байсан охин одоо бол халуухан бүсгүй болжээ. Тэрбээр одоо фитнессийн багшаар ажиллаж бие галбиртаа анхаарал хандуулагч нэгэн болжээ. Ингээд түүний дурсамж сэргээх бичлэг болон халуухан зургуудыг сонирхуулж байна.