Маргаашаас эхлэн Монгол, Хятадын хилийн боомтууд дөрөв хоног амарна. Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрт заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  2017 оны 10 дугаар сарын 1,2,3,4-ний өдрүүдэд  Хятад Улсын Үндэсний баяр болон Намрын баярын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор  ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.