Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар зохион байгуулсан “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт өнөөдөр Иргэний танхимд боллоо. Уулзалтад Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын прокурорын газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, эмнэлгүүдийн төлөөлөл, их дээд сургуулиудын сонсогчид болон иргэд оролцлоо.