IMAX Өргөө кино театрт дэлхийн бүх л охидын хайртай "Миний бяцхан одой морь" хүүхэлдэйн кино нээлтээ хийлээ. 

Өхөөрдөм бяцхан одой морьдын шинэхэн, аюултай адал явдал эхэллээ. Охидын хайртай My little pony буюу Миний бяцхан одой морь хүүхэлдэйн киноны баатрууд шинэ адал явдалд гарлаа. Найрамдлын наадамд оролцоход нь Экюстриад Гүнж Твилайт тусалдаг байна. Гэвч байдал буруугаар эргэнэ. Ингээд Твилайт өөрийн зургаан найз болох Апплижак, Ранбоу Даш, Пинки Пай, Палатершай, Рарити, Спайк нартай хамт Экюстриаг аврахын тулд шинэхэн аялалд гарна. Тэдний нөхөрлөл, эв нэгдэл энэ аюултай, урт аялалыг ялан дийлэх болов уу.

Энэ хөгжилтэй, өхөөрдөм бяцхан одой морьдын шинэ адал явдал"Өргөө" кино театрын бүх салбараар дэлгэцнээ өнөөдрөөс эхлэн гарч байна.

Дэлгэрэнгүйг: https://www.urgoo.mn/movie/HO00000420/my-little-pony-the-movie