...Ханд чавганцынд хөгшчүүл цугларан том данхтай цай дундаа тавин хууч ярилцаж байтал Ханд хөгшин хүндээр санаа алдаж ийнхүү өгүүлжээ.
"Өчигдөр орой нар хэвийсэн хойно би сумын төвийн урд талын баруун аймгууд руу өнгөрдөг зам дээр хэсэг бусагхан дэрс хавиар ганц нэг үхрийн хуурай аргал түүчих санаатай сажилж явлаа.
Тэгтэл миний чанх урд зам дээр нэг машин тоос татуулан зогсдог байгаа.Гайхас хийгээд харвал машинаас миний хүү Лхагвасүрэн буугаад ирлээ.
Би ч олон жил уулзахыг хүсч сураг чимээ тавьж суугаа хүүгээ хараад балмагдаж зогстол нөгөө машин ч байхгүй хүү маань ч байхгүй болчлоо.
Хүүгээ хэтэрхий их санаад хий юм хардаг болсон юм байлгүй дээ. Муу хүүгээ энд байхад нь л архичинаар нь дуудаж нүд үзүүрлэсээр байгаад хот руу ажил олж хий гээд тэтгэвэрийн хэдэн төгрөгөө өгч явуулсанаас хойш одоо болтол хоёр жил болоход сураг чимээ сонссонгүй.
Яажшуухан явдаг юм бол доо доо муу хүү минь" гэхэд сонсож суусан хөгшид Ханд чавганцыг өрөвдөж дор бүрдээ "Лхагвасүрэнг эхийгээ дээлтэй нь хатаасан хогийн архичин. Бид л Ханддаа нуугаад хэлдэггүй болохоос хотод Нарантуул захын траншэйний архичин болчихсон байна гэхчинэ билээ " гэж бодоцгоож суужээ.
Тэгтэл Ханд чавганц төдөлгүй бие засаад ирье гэж гарснаа хаалгаа цэлийтэл онгойлгоод үрчгэр уруулаа арчин шувтарч "Пээ та минь ээ цаана чинь хүү маань ирлээ. Ивий ивий ингээд нэг юм хүрээд ирдэг юм байжэ" хэмээхэд хөгшчүүд бүгд гайхаж үүдрүү харцгаавал үнэхээр Лхагвасүрэн ороод ирэх нь тэр.
Хөгшчүүд "За яамайдаа. Муу эхийнхээ нарыг ингэж гаргах гэж" гэлцэн хөл алдаж байтал харин Лхагвасүрэн мэнд ус ч мэдэлгүй шууд л хойморынхоо орон дээр очоод буруу хараад хэвтээд өгчээ.
"Зайлуул замдаа ядраа юм байлгүй дээ. Унтаг унтаг" гэсээр хөгшчүүлийн зарим нь гарахаар завдаж байтал Ханд чавганц " Ээ эцэг минь гэж. Яанаа та минь" гэж халаглаад хойд ор луугаа түгшсэн харцаар харжээ.
Түүний харсан зүг харвал саяхан орон дээр хэвтсэн Лхагвасүрэн биш харин гавлын яс нь том цөмөрсөн, баруун хавиргууд нь хугарч сэрдийсэн, зүүн хөлийнх нь гурван хуруунуу нь тайрагдсан юм шиг дутуу араг яс хэвтэж байлаа.
Хөгшчүүл болсон хойно бага зэрэг маань мэгзэм уншиж байгаад яахаа мэдэхгүй алмайрч байтал Ханд чавганц
"Миний хүүгийн сүнс мөн байна. Багадаа мориноос унаад баруун хөлийнхөө ясыг хугалчихсан юм.Бороолж эдгэсэн хэсэг нь яг мөн. Ивий би чинь юугаа үзэх нь энэ вэ?" хэмээн уйлсаар орон дээрхи араг яс руу дөхтөл Лхагвасүрэн эргэж харах шиг болоход зүв зүгээр болоод орон дээрээ хэвтсэн чигээр ээж рүүгээ инээж байхыг хөгшчүүл хараад мэл гайхжээ.
Ингэтэл Мягмар гэгч залуу харайн орж ирээд "Хөөе цаана чинь Лууяагийн том хүү Ваанчиг дөнгөж сая хашаандаа боогоод үхэж гэнэ.Цогцос нь халуунаараа байгаа гэнэ ээ" гэж самгардан хэлсэн аж.
Энэ үед хөгшчүүл сая л нарийн ширийн учирыг ойлгон Ханд чавганцад "Одоохон гэрээсээ гар хөгшин минь.Нэг нь чөтгөр болж ирээд нөгөөгөө хорлочихсон юм биш үү? Ээ базарваань хум пад гэцгээн гэрээс нь гарцгааж.
тэгтэл "Лууяагийн алуурчин хүү ашгүй миний араас очиж дээ. Би сая тэрэнтэй уулзсан юм" гэх дуу сонсогдсон бөгөөд дууных нь өнгөөр Лхагвасүрэнг таньсан Мягмар үүлгэртэн зогсох Ханд чавганцаас "Танай хүү ирсэн юм уу? Гэрт лав харагдахгүй байна золиг чинь надаар тоглож гаднаас яриад байгаа юм байхдаа" гэж хэлчихээд гарсан ажээ.
Гэвч гадаа хэн ч байсангүй. Энэ үед л юу болоод байгааг там тум ойлгосон Мягмар Лхагвасүрэнг хот явахад Лууяагийн хүү араас чинь очиж хамт ажил хийнэ гэчихээд хэдэн сарын дараа хот руу явсан.
Тэгээд сураггүй байж байж саяхан ирсэн юм даг. Ханд чавганц Лхагвасүрэнг тэрнээс асуухад нэг л мэдэхгүй уулзаагүй гээд л байсан. Сая хөгшчүүл юу гэчих вэ?. Нэг нь чөтгөр болж ирчихээд нөгөөгөө хоролчихоо юу гэнэ үү?.Энд ямар нэгэн учир ургалаа" гэж бодоод буцаж оролгүй яваад өгчжээ.
Тэр өдөр Ханд чавганц цус харваж өөд болсон бөгөөд сумын төвийнхөний дунд "Ханд чавганцын архичин хүүг Лууяагийн хүү хотод хамт архидаж байгаад цааш нь харуулчихсан юм. Гэтэл цаг бусаар үхсэн Лхагвасүрэн чөтгөр болж араас нь ирээд айж балмагдахдаа нөгөөх нь амиа хорлочихсон гэсэн" гэж барин тавин яриа дэгдэх болсон юмсанж .
Нээрээ ч овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг шиг энэ бүх яриа үнэн байсан нь удалгүй тодорчээ.
Хөдөөгийн нэгэн буйдхан сууринд болж өнгөрсөн хачирхалтай явдал ийн буюу.