Европын Исланд хэмээх арлын жижиг улсын эрх баригчид хүн амаа өсгөх шинэ бодлого явуулж эхэллээ. Яагаад гэвэл энэ арал дээр амьдардаг эмэгтэйчүүдийн тоо нь эрчүүдээс 2 дахин их болжээ. 

Удахгүй Исланд дан эмэгтэйчүүдээс бүрдсэн орон болж хувирахаас эмээсэн эрх баригчид мөнгөөр эрчүүдийг урин дуудаж байна. Сүйрлээс гарч хүн амаа нөхөн үржүүлэхийн тулд төр засаг гадаадын эрэгтэй цагаачдад мөнгө өгч эхэллээ. Өөрөөр хэлбэл энэ улсад ирж нутгийн бүсгүйтэй гэрлэсэн цагаач эр бүр 5000 евро авч байна. 

Гэхдээ энэ нь орон нутгийн эрчүүдэд хамаарахгүй. Тэгээд ч эндхийн дундаж цалин 10’800 евро тул 5000-ын төлөө гэрлэх эр байхгүй нь ойлгомжтой. Гэрлэсэн цагаач бүрд автоматаар иргэншил олгож байгаа аж.