"Авъяаслаг Монголчууд" шоунд оролцож Монголчуудад танил болж байсан бүжигчин Ч.Цэнгүүн сүүлийн үед их л эрэлт хэрэгцээтэй байгаа аж. Модель Төгстэй үерхэж байгаа тэрээр "Бүхнээс дээгүүр" хэмээх бүрэн хэмжээний кинонд эсрэг талын дүрийг бүтээж байгаа гэнэ. Түүнд үүнээс гадна дөрвөн ч киноны санал ирсэн бөгөөд өөрт тохирсон дүрээ сонгож байгаад тоглоно хэмээн нэгэн ярилцлагандаа дурьджээ. 

Ч.Цэнгүүн бүжиглэхээс гадна гэрэл зураг авах сонирхолтой гэнэ. Өөрөө гэрэл зураг авахаас гадна чамгүй сайн фото модель болчихдог гэдгийг мэдэхгүй хүн үгүй байх. Харин түүний сүүлд авхуулсан гэрэл зургууд нь "Нөгөө юу нь" бараг л гарах дөхсөн хэтэрхий задгай зурагнууд болсон хэмээн сошиалд шүүмжлүүлжээ. 

Эх сурвалж: Seen.mn