Хүний эрхийн хуульч М.Ичинноров ихээхэн бухимдсан бололтой. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа: 

"Хоёр нүүртэй, заль мэхийн тулам болсон, бөгсөө үнэлэгч...... харж байгаарай. Би хэзээ ч ингэж уурсаж байгаагүй шүү. Өөрийнхөө төлөө анх удаа. Би бусдын төлөө уурсаж, бухимдаж, хайлж явлаа. Анх удаа өөрийнхөө төлөө......Намайг хэн яаж өмгөөлөхийг чи харах болно. Бүр ямар хүчээр гээч?????? Чи төсөөлөх ч үгүй." хэмээн ихэд уурсангуй бичжээ. Мөн таван настай охин хүчирхийлүүлсэн тухай өөрийг нь чимээгүй байгааг шүүмжилсэн хүмүүст ийнхүү тайлбар өгчээ. "Энэ их доромжлол, гүтгэлгийг би яаж тэсч амьдардаг юм бэ гэж заримдаа бодогдмоор. Сайн сайхны төлөө тэмцсэнийхээ төлөө, хүчгүй нэгэнд хүч өгч байсныхаа төлөө, нийгэмд эерэг дуу хоолой болсоныхоо төлөө адлагдах тэр аймшигт мэдрэмж...... Хардагдах, харлуулагдах, доромжлуулах, гүтгүүлэх....... Үнэндээ бол би бодлогын түвшинд ажиллахаар бүрэн бэлтгэгдсэн, түүнийгээ ч өөрийнхөө хэмжээнд хийх үедээ хийж яваа хүн. даан ч эрх мэдэл дутах юм. Эрх мэдэлтэйнүүд нь хийхгүй. Эрх мэдэлгүй бид нь энд чичлүүлж доромжлуулж суух гэж. Хэрэг бүр дээр, дуулиантай хэрэг бүр дээр би ажиллахгүй. Тэр охиныг хүмүүс аль хэдийн хамгаалалтандаа авсан байхад ингэж доромжлуулмааргүй байна. Сүүлийн үед миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлгүүд, ажил мэргэжлийн минь нэр хүндэд халдсан увайгүй хоёр нүүртнүүдийн хийж буй үйлдлүүдийг би мэдэж байгаа. Замаасаа зайлуулах гэсэн заль мэхтэнүүдэд. Одоо би чамд үзүүлээд өгнө. Чи намайг харж байгаарай. Би өөрийгөө хэзээ ч өмгөөлж байгаагүй. Бусдыг л өмгөөлж явсан нэгэн. Харин намайг Бурхан өмгөөлөх болно гэдгийг дуулгая".  Зарим нэг нь түүнийг хүүхдийн хүчирхийлэл хурцаар яригдаж байхад хүний эрхийн хуульч атал өөрийн фэйсбүүкдээ ийм зүйл бичээд сууж байгаа нь зохимжгүй байна хэмээн шүүмжилж байгаа юм.

Эх сурвалж: Seen.mn