Хүмүүний амьдралд богинохон хугацаанд наслахдаа Монголын кино урлагийн шигтгээ болоод буцсан жүжигчин Я.Оюунцэцэгийн бүтээсэн дүрүүд уйтгар гуниг, ухаарал, баясалтайгаа бидний сэтгэлд хоногшин үлджээ.

Тэрээр Ж.Сэлэнгэсүрэн найруулагчийн "Мартагдсан дууль" киноны ээж 1989 он, И.Нямгаваа найруулагчийн "Гарын таван хуруу"-гийн эгч Сүрэн 1982 он, Р.Доржпалам найруулагчийн "Говийн зэрэглээ-1980 он" киноны Номингийн дүрээрээ үзэгч олонд дурсагдаж үлдсэн авьяаслаг сайхан бүсгүй билээ. Я.Оюунцэцэгийн бүтээсэн дүрүүд хэдийгээр цөөхөн ч Монгол түмний сэтгэлд үл мартагдах ажээ.

Түүний тоглосон хамгийн сүүлчийн бүтээл нь 1994 онд бүтээгдсэн "Монголжингоо" МУСК байсан бөгөөд энэ үед Оюунцэцэгийн бие нилээд чилээрхүү байсан хэдий ч тэвчээр зааж зураг авалтыг дуусгасан гэдэг. Харамсалтай нь киногоо үзэж чадалгүй эд хийж бүтээх 32 насандаа бурханы оронд заларсан юм. /1962-1994/ 

Эх сурвалж: Seen.mn