Жаклин Берридо Пизано 49 настай итали эмэгтэй. Тэрээр хоёр ач охиноо өсгөн хүмүүжүүлдэг бөгөөд өөрийгөө жирийн л нэг бүсгүй хэмээн ярьдаг.

Харин олон нийтийн сүлжээний хэрэглэгчид түүнийг үе тэнгийнхэн дотроо хамгийн секси нь гэж нэрлэжээ.

Тэр цэвэр итали бүсгүйн хувьд загвар сайтай хувцсанд их дуртай. Тэрээр ихэнх зураг дээрээ алдартай брэндүүдийн хувцсаар гангарсан нь харагдана.

Жаклин хэл шинжлэлийн мэргэжилтэй бөгөөд таван хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрээр тендер зохион байгуулалтын компани эзэмшдэг гэнэ.

Түүний зургуудыг харахад, 49 настай бус, харин 29-тэй загвар өмсөгч мэт төсөөлөгдөхөөр. Насандаа ач холбогдол өгсний хэрэггүй, харин зөв хооллож, спортоор хичээллэх хэрэгтэй гэж Пизано зөвлөдөг аж.

cekc.mn