УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргын албан тушаалаас Ц.Нямдоржийг чөлөөллөө. Тодруулбал, Чуулганы уржигдар болсон уралдаанаар Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсонтой холбогдуулж түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлж байгаа юм. Ц.Нямдоржийг тус албан тушаалаас чөлөөлж байгааг өчигдрийн чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав.

Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргаас чөлөөлсөнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Өөрөө хүсэлтээ гаргасан уу. Хуультайгаа хэр нийцэж байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад УИХ-ын дарга М.Энхболд Ц.Нямдорж гишиүүнтэй уулзаж зөвшилцсөн гэдгийг хэлсэн юм.