УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт өнөөдөр сайдаар томилогдож буй УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид тамгаа хүлээлгэн өглөө. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “С.Бямбацогт өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ салбарт их зүйлийг хийж бүтээсэн. Цаашид УИХ-ын түвшинд С.Бямбацогт гишүүнтэй хамтран ажиллахадаа тун таатай байна” гэдгээ илэрхийлжээ.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “С.Бямбацогт өмнөх Засгийн газарт эрч хүчтэй, сайн ажилласан” гэдгийг онцолсон байна.