Нэгэн үед цахим ертөнцийг огт хэрэггүй цаг гарзадсан зүйл гэж үздэг байсан ч өнөө цагт зөвхөн сошиалын хүч зарим нэгэн телевиз, радиогоос ч илүү иргэдийн дуу хоолой болж нийгэмд олон эерэг өөрчлөлтүүдийг бий болгож байгаа билээ. Үүний нэгэн жишгээр сошиал хэрэгчлэгчид цэргүүдтэйгээ хамт гар дээр суниах генералын бичлэгийг үзэж Монгол генералууд "Амнаас цаашгүй", "Гэдсээ дийлэхгүй", "Үлгэрлэн дуурайлал үзүүлнэ гэж хэзээ ч мэддэггүй" зэргээр маш ихээр шүүмжилж байсан юм. Тэдний ийнхүү шүүмжлэхийг харсан манай нэгэн генерал Монгол генералууд бүгд тийм биш гэдгийг баталж өөрийнхөө бичлэгийг сошиалд байршуулжээ. Тэрээр хэлэхдээ: "Гадаадын генералуудын гар дээр суниасан бичлэгийг энд тэнд тавьж Монгол генералууд ингэж чадахгүй гээд баахан л баалсан байна. Олон хүн надаас гар дээр суниасан бичлэгээ тавиач гэж асууж байна. Би ангийн захирагч байхдаа ч, генерал болсон хойноо ч цэргийн ангиудаар явж байхдаа цэргүүдтэй гар дээр суниаж л байсан. Бүр хөгжмийн цэргүүдийг хүртэл хөгжмийг нь тавиулж байгаад хамт суниаж байсан. Бүгд зэрэг суниагаад бичлэг хийх хүн байгаагүй юм байлгүй, тийм бичлэг байдаггүй. Харин өнгөрсөн 45 насны төрсөн өдрөөр Монголын Бодибилдинг Фитнесийн холбооны нөхөд дурсгалын медаль дурсгах үеэр би медалиа зүгээр гардаж авсанаас 1 минутад 100 суниаж үзүүлээд авъяа гэж бодсон юм. Харин энэ бичлэгийг олон хүн гар утсаар бичсэн байсан. 1 минутад амжих гээд жоохон хурдан суниасан тал бий. Харин 100 суниах бол миний хувьд асуудал биш. Би генерал цолтой л болохоос цэргийн хүн нормоо биелүүлнээ. Найз нөхдийн хүсэлтээр Орос, Америк, Монгол 3 генералын бичлэгийг цугт нь оруулчихъяа" гэжээ. Түүний бичлэгийг хамтдаа сонирхъя.

Эх сурвалж: Seen.mn