“Бүрэн цутгамал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Батдэлгэр Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд лоозон байрлуулж, өөрийн дуу хоолойгоор цуцтал эсэргүүцлээ илэхийлэн суугаа билээ. Түүний охин ард түмэнд хандан ийнхүү бичжээ: 

Яг одоо гадаа -1 градус байна. Аав минь өлсгөлөн зарлаад 109 цаг болж байна. Одоо ингээд амралтын өдрүүд боллоо. Энэ хүйтэнд майхандаа унтаад шаардлагыг нь хүлээн авах хүртэл хүйтэнд байна гэсэн. Хэдийг хүртэл ингэж байх ёстой вэ? Хүүхэд хүчирхийлсэн, өлсгөлөн зарлалаа, төрийн байгууллагыг доромжиллоо, хульхдууллаа, дээрэмдүүллээ, хүн хөнөөлөө гэх аймшигтай хэргүүд МОНГОЛ улсын хаа сайгүй гарсаар байна. САНТ сургуулийн өргөтгөлийн барилгыг чанартай сайн барьж өгсөнөөс болж Эрүүгийн хэргийн яллагдагч гэх нэрийг 4 жил зүүлээ. Монгол улсын барилга байгууламж бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулсныхаа төлөө, олон мянган сурагчдад зориулж хичээлийн байр барьж өгснийхөө шанд, төрийн албан хаагчдын хууль бус үйлдлийг илчилсэнийхээ төлөө хайрт эхнэр, 4 хүүхдээ орхин өлсгөлөн зарлан эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохироод явж байна. Ээждээ очиж үнсүүлмээр, эхнэртээ очиж халамжлуулмаар, хүүхдүүдээ очиж эрхлүүлмээр байгаа ч ААВ минь ЭХ ОРНЫХОО төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө, бохир нийгмээс ангижирахын тулд өөрийн биеэ үл хайхран 5 хонож байна. Та бүхэн аавыг минь дэмжин олон нийтэд сайн мэдэгдээд өгөөрэй. Боломжтой нэг нь Үндэсний түүхийн музейн хажууд ирээд гарын үсгээ зураад өгөөрэй АРД ТҮМЭН минь. Аавыг минь бурхан тэнгэр ивээх болтугай. Манай аав та нарын тоглоом биш шүү төрийн албан хаагчдаа!!!