Өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр цэргийн жинхэнэ албаны энэ оны хоёрдугаар ээлжийн татлага дуусна. Иймд 18-25 насны эрэгтэйчүүд харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очиж, иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаны татлагадаа хамрагдахыг нийслэлийн Цэргийн штабаас сануулж байна.

Цэрэг татлагын байрны тухайд:

-Баянгол дүүргийн 17 дугаар хороо 10 жилийн 96-р дунд сургууль

-Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 10 жилийн 53-р дунд сургууль

-Сүхбаатар дүүргийн 2-р хороо 10 жилийн 31-р дунд сургууль

-Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо 10 жилийн 83-р дунд сургууль

-Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 10 жилийн 34-р дунд сургууль

-Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 10 жилийн 24-р дунд сургууль

-Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

-Багахангай дүүргийн Соёлын ордонд тустус байрлаж байна.