Авьяаслаг Монголчууд шоуны авьяастай хоёр хөтлөгчийн нэг Г.Анхбаяр аав болоод удаагүй байгаа билээ. Тэрээр жүжигчин мэргэжилтэй ч сүүлийн үед энд тэндэхийн шоу арга хэмжээ, баяр ёслол зэргийг амжилттай хөтлөж, ховорхон хөтлөгчийн тоонд ороод буй. Өнөөдөр тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа эмнэлгийн малгай, халаадтай зургаа постлонгоо "Аав боллоо хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж байдаг юм  гэжээ. Түүний эхнэрийг А.Дөлгөөн гэдэг ажээ. Дөлгөөн нь МСS Оджаргалын нагац дүү юм байна.