Английн Глзаго хотын гоо сайханч Скотт Самммерийн пост олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр том салонтой мөн гоо сайхны дамжаа ажиллуулдаг. Саяхан дамжаанд Брайн гэдэг 69 настай өвгөн бүртгүүлжээ. Тэрээр нүүр будалт, хумс засалт гээд маке-апын олон төрлийг сурч байгаа гэнэ. Өвгөний модель нь 70 настай эхнэр Жин нь аж. Тэд хамтдаа сургалтанд ирдэг. Эхнэрийх нь хараа 10 жилийн өмнөөс гэнэт мууджээ. Эмчилгээ хийлгэсэн ч улам бүр муудсаар байгаа агаад эмч нар удахгүй хараагаа бүрмөсөн алдана гэсэн аймшигт үнэнийг хэлжээ. Ингээд Брайн эхнэрийнхээ нүүрийг будаж өгөхийн тулд гоо сайхны дамжаанд суухаар шийджээ.

-Би бараг л уйлах нь Гэхдээ ийм болоод л би ажилдаа дуртай. Манай сургалтын Жин Брайн нартай танилц. Брайн өнөөдөр ээлжит нүүр будалтаа хийлээ. Тэрээр өдөр бүр эхнэрийнхээ нүүрийг будаж өгдөг. Эхнэрийх нь хараа муудсаар байгаа гэнэ. Ийм л гайхалтай хос манай сургалтанд явдаг-

Эх сурвалж: NUUTS.mn