Холливүүдийн продюсер Харви Уэйнштэйнийг тойрсон асуудал дуусаагүй байхад Монгол эхнэртэй Стивен Сигалын талаар хэд хэдэн эмэгтэй жүжигчид гомдол гаргажээ. Телевизийн шоуны нэрт хөтлөгч Эллен Деженерэсийн эхнэр жүжигчин Портиа Де Росси хэлэхдээ түүнтэй хамт нэгэн киноны зураг авалтын талаар ярилцахаар өрөөнд нь ортол "Дэлгэцийн бүтээлээс гадуурх харилцаа хамгийн чухал байдаг хэмээгээд өмднийхөө цахилгааныг тайлсан" гэжээ. Энэ үед жүжигчин Росси өрөөнөөс нь гүйн гарсан байна. Энэхүү мэдэгдлийн дараа жүжигчин Жулиана Маргилес, модель Женни Маккарти нар ч мөн адил шалтгаанаар Сигалын эсрэг өргөдөл гаргаад байгаа аж. 

Эх сурвалж: Seen.mn