Цөлд ургасан нэгэн цэцгийг харвал танд ямар бодол мэдрэмж төрөх бол... Тэгвэл хатаж хорчийсон жирийн нэгэн цөлийн цэцэг ч үзэсгэлэнтэй байж болох уу. Зүрх сэтгэл нь цэвэр ариун хүн бүх оршихуйн гоо сайхныг нь олж хардаг гэдгийг бид тэр бүр мэдэх билүү. ”Цөлийн цэцэг” уран зургийн тайлбараас...

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн “Диваажингийн урам зориг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галлерейд 11 дүгээр сарын 11-нээс 26-ны өдрүүдэд анх удаа болох гэж байна.

Тэрээр уран бүтээл бүрээ хүмүүний дотоодын төгс мөн чанарыг дуудан сэрээхийн төлөө бүтээж диваажингийн гоо сайхныг шингээн урладагаараа хосгүй онцлогтой.

Дэлхий дахинаа нээгдэж олон мянган уран бүтээлч, үзэгчдийн хүртээл болсон энэхүү алдартай үзэсгэлэн дээрх өдрүүдэд үнэ төлбөргүйгээр үүдээ нээж байна.

            Уг үзэсгэлэнд Их Багш Чин Хайн зурсан уран зургаас гадна дэнлүү, ном, загварын хувцас зэргийг дэлгэн тавих юм.

Өөрийн тэнгэрлэг мөн чанараа танихыг хүссэн хэн бүхнийг “Диваажийнгийн урам зориг”  үзэсгэлэнгээр аялахыг урьж байна.