МҮОНРТВ-д нэвтрүүлэгч хийж олонд танигдсан О.Оюунцэцэг өдгөө Австрали улсад нөхөр хүүхдийн хамт ажиллаж амьдардаг билээ. "Oogii" брэндээ гаргаж чамгүй амжилттай яваа түүний нөхөр Австрали залуу байдаг гэдгийг уншигчид маань андахгүй. Тэрээр өөрийн цахим хуудаснаа:  “Уйлахад минь нулимсыг минь арчиж мөрөө дэрлүүлээд, өвдөхөд минь бүхнээ зориулан сандран гүйж, хэт баярлавал багахан зэрэг дарж, бяцхан амжилт гаргахад минь өмнөөс минь чин сэтгэлээсээ баярлан хөөрч, бяцхан хүүг минь аав шиг нь халамжилж – хүмүүжүүлдэг миний хамгийн сайн найз, итгэлт нөхөр, хайрт минь, гэр бүл минь, хань минь чамаараа бахархаж талархаж инээмсэглэн сууна би! Чамайг надад бэлэглэсэн тэнгэртээ талархая” хэмээн эр нөхөртөө хайраа илэрхийлжээ.  

Эх сурвалж: Seen.mn