БНСУ-д өнөөдөр буюу 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2:29-минутад Поханг хотоос 6 км-ийн зайд хойд зүгт 5,5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт зөвхөн Поханг хот төдийгүй Сөүл, Дежон, Гёнги мужид мэдрэгдсэн байна. Солонгос улсын цаг уур орчны хүрээлэнгээс дахин газар хөдлөлт болж магадгүй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: Seen.mn