Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Ахмед Язал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ТИКА Олон улсын байгууллагын Улаанбаатар дахь зохицуулагч Вейсил Чифтжи болон холбогдох албаны хүмүүс Анкарагийн гудамжны тохижилтийн ажилтай танилцлаа.

Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад тэр дундаа Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаж шинээр хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Анкарагийн гудамжны тохижилтыг сэргээн шинээр самбар байрлуулах, камержуулалтын шинэ систем нэвтрүүлэх, микро автоматжуулалтын шинэ технологи нэвтрүүлэх талаар ярилцлаа.