Нийслэлийн Баянзүрх дүүргийн ’’Мандала’’ хотхонд баригдаж байгаа барилгын суурийн давхарын дэд станцид хүн амиа  алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал өчигдөр 20:31 цагт тус хотхонд баригдаж байгаа “Прохит” ХХК-ийн цахилгаанчин цахилгаанд цохиулан, төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу  нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 20:42 цагт очиход “Прохит” ХХК-ийн цахилгаанчин  тус дүүргийн  иргэн Б /27 настай, эрэгтэй/, 380 вольтын хүчдэлд цохиулж, цахилгаан хуваарилах шүүгээнд наалдаж нас барсан байсныг  салгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.