Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын
Гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр
 
Үс засуулбал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 08.09-17.15
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Мод
 
Аргын тооллын 11сарын 19, Адъяа гараг. Билгийн тооллын 1, Онгоц одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.