Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд ес дэх ялалтаа байгууллаа

Олимп, Дэлxийн аваргын xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг ялж мэргэжлийн боксын 9 дэх тулаандаа ялалт байгууллаа. Н.Төгсцогтын хувьд өмнөх найман тулаандаа бүх өрсөлдөгчдөө КО буюу нокаутаар ялсан билээ.

Тэрбээр энэ удаад Филиппиний боксчин Хармонито Дела Торретэй тулалдаж,  3:0 харьцаатайгаар өрсөлдөгчөө яллаа. Н.Төгсцогтын өрсөлдөгч өмнө нь 19 тулалдаж 19 ялсан шилдэг тамирчдын нэг юм.