Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 21. Мягсар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 3. Ангараг гараг.  Гар одтой, нэг цагаан мэнгэтэй, хар хулгана өдөр.

                          Барилдлага: Үхэх   
                          Шүтэн барилдлага
: Мунхрахуй    
                          Суудал: Гал             

Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.