Сүүлийн хэдэн өдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудал хурцаар яригдаж буй. Энэ бүхнийг олон нийтэд тодорхой болгохоор сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтлөн явуулдаг "Цензургүй яриа" нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт Б.Хурц оролцож иргэдийн дунд тодорхой бус олон асуултанд хариулт өгсөн билээ. Ярилцлагын үеэр УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой хэд хэдэн асуудалд хариулт өгсөн бөгөөд түүний ярилцлагыг үзсэн гишүүн Л.Болд өнөөдөр өөрийн твитер хуудсандаа ийнхүү жиргэжээ. 


Тэрээр: “Эрдэнэбатын өрөөнд болсон уулзалтын бичлэгийг нийтэд дэлгэхийг Хурцаас шаардаж байна.

Гэмгүй 2 хүн хилс хэрэгт шалгуулсаар амиа алдсан, тэднийг цагаатгах хохирлыг нөхөн төлөх асуудал би тавьсан гэтэл мушгин гуйвуулж буруу ойлголт өгөх гэж оролдов. Ямар увайгүй хүн бэ. Ядаж дурсгалыг нь хүндэтгэх хүний ёс баймаар.

Нямдорж сайдаас ийм гүтгэлгийг цагдаад өгдөг юм уу? гэж би асуусан "нэр төрөө бодвол хурдан өгөх естой гэж" зөвлөсөн Хурцын ярьж байгаа шиг надаар хор найруулах гэсэн асуудал байхгүй шүү.

Уулзалтын төгсгөлд Батзандантай орой архи уугаад аргална, чи найзыгаа уучил би хэтрүүлсэн байна гээд алдаагаа засна гээд 2 ч удаа гар бариад 20 онд намаасаа УИХ-д гарна дэмжээрэй гээд салсан хүн шүүдээ. Энэ хүн мөн үү” хэмээн жиргэжээ. 

Эх сурвалж: Seen.mn