Сайн байцгаана уу би та бүхэнтэйгээ өөрт тохиолдсон зүйлээ хуваалцмаар байна. Би нөхөр 2 хүүхдийн хамт гадаадад амьдардаг. Бид гэрлээд хүүтэй болоод их баяр хөөртэй байсан.

Хүүгээ ой хүрэхийн өмнө аав ээж ах дүү дээрээ очиж амраад ирж билээ. Нөхөр маань надтай гэрлэхээсээ өмнө нэг эмэгтэйтэй бараг л хамт амьдрах дээрээ болж байсан гэсэн. Үүнийг нь би мэднээ гэрлэхээсээ өмнө тэр надаа хэлж байсан. Тэгээд бид өмнөх амьдарлаа дахин сөхөхгүй гэж тохирч байсан. Монголдоо очоод нөхөр маань надгүйгээр сэлэнгэ аймар руу хамаатныдаа очиж туслахаар явсан л даа тэгээд 7 хоноод буцаад ирэхдээ таксигаар ирлээ гэж байсан бид удалгүй буцаад явцгаалаа. Тэрнээс хойш 3 жил өнгөрч байна тэр хооронд бид дахин нэг хүүхэдтэй болсон. 2 дахь хүүхэд маань ой гаран болж байхад нөхрийнхөө утсыг санаандгүй үзтэл мэссэнжэр хаяг байна харсан миний мэдэхгүй хаяг нөхрийн маань нэртэй байж байх юм. Цааш нь уншаад үзсэн чинь нөгөө урд нь явж байсан хүүхэнтэйгээ захиагаар 3 жил надаас нуугаад харилцсан байна лээ. Тэр захиандаа түүнийгээ санаж байна түүндээ хайртай хэзээд ганцхан чамдаа хайртай чамдаа өгсөн миний хайр хэзээч хувиршгүй гээл хамгийн хэцүү нь ЧАМДАА ОДОО Ч ХАМААГҮЙ ОЧМООР Л БАЙНА ДААНЧ… гэж бичсэн байсан.

Үүнээс болоод ниит 2 бүтэн 7 хоног хэрүүлтэй байлаа. Нөхөр маань би одоо тэрэнд хайргүй чамд хайртай гэж байх юм. Тэр хаягаар нь майлыг нь задлаад уншлаа тэр хүүхэнтэйгээ монголд очоод уулзсан бас зогсохгүй сэлэнгэ явах замаараа очиж уулзаад тэндээ түүнтэйгээ хоносон байсныг нь захианаас нь олж мэдсэн. Надад маш хэцүү байна түүнийг надад үнэнч байж чадна гэдэгт би маш их итгэж байсан болохоор энэ нь надад маш хүнд цохилт боллоо. Хадмууддаа энэ тухай хэлтэл тэд эхлээд нөхрийг загнаж байснаа сүүлдээ би буруутан болсон ганц смс бичсний төлөө юм сүртэйн, тив алгасаж бөгсний хэрүүл хийсэн хүүхэн болж үлдсэн. Нөхөр маань надаас уйчлалт гуйгаад л байна энэ миний амьдралын алдаа байлаа би дахиж ийм алдаа гаргахгүй дахиж чамайгаа ингэж зовоохгүй би чамдаа хайртай гээл… Түүндээ өгсөн хайраа бодоод бүгдийг мартаж чадна гэж өөрийгөө итгүүлсээр зүгээр л юм шиг түүндээ харагдаж бас инээж байна. Үйлдэл маань уучилсан мэт боловч миний сэтгэл түүнийг уучилж чадахгүй байх шиг байнаа. Үргэлж түүнийг юу хийж байгаа бол юу нууж байгаа бол, хэнтэй ярьсан бол хэнээс смс майл ирсэн байгаа бол гээд бүгдийг нь шалгадаг болсон. Би хэзээ ч ингэж нөхрөө хардаж байгаагүй. тэгээд одоо би яахуу үйлдэл сэтгэл хоёр маань зөрөөд намайг зовоогоод байна. Та бүгд надад зөвлөгөө өгч туслаач би гуйж байна. Та бүгдэд баярлалаа…