"Камертон2" шоунаас төрөн гарсан "Бид4" хамтлаг чамгүй олон уран бүтээл хийж амжилттай яваа билээ. Өндөр нуруу, урт үс зэрэг содон төрхөөрөө хамтлагийн гишүүдээсээ ялгардаг М.Баярмандах хамтлагаа орхиод чамгүй хугацааг үджээ. Харин түүний талаар таагүй мэдээлэл гарсан нь М.Баярмандах нэгэн иргэний машиныг мөргөж гэмтээсэн байна. Тэрээр тухайн хохирогчийн хохирлыг барагдуулна гэсэн ч утсыг нь блоклоод алга болсон талаар хохирогч нь мэдээлжээ.

Эх сурвалж: Seen.mn