МАН-ын 28-р Их хурал болж байгаа. Хурлаар намын даргыг сонгох болно. Одоогоор албан ёсоор У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл, Майцэцэг нар нэр дэвшээд байгаа.
Дөнгөж сая УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийнхөө нэрийг заалнаас МАН-ын даргад дэвшүүллээ.

Нэр дэвшигчдээс хэнийг МАН-ын дарга болгохыг хурлын оролцогчдын олонхийн саналаар шийдэх болно. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.