Монгол Ардын Намын XXVIII  Их хурал СТӨ-нд болж байгаа. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус тус нэр дэвшүүллээ. Мөн танхимаас Архангай аймгаас сонгогдсон төлөөлөгч н.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлсэн ч тэрбээр намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдсэн юм. Харин намын гишүүн Н.Дэмбэрэл үг хэлэхдээ намын даргад нэр дэвшихээс татгалзаж буйгаа илэрхийлэн нэрээ татав. Ингэснээр Монгол Ардын Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж байгаа. Их хуралд оролцогчид МАН-ын даргад нэр дэвшигч Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх нарын төлөө саналаа өгч байгаа тухай бид мэдээлсэн.

Санал тоолж дууссан бөгөөд урьдчилсан дүнгээр У.Хүрэлсүх ялалт байгуулжээ. Тодруулбал МАН-ын их хуралд оролцогчдын өгсөн нийт хүчинтэй саналын 63 хувийг У.Хүрэлсүх авсан байна.