Сайн байна уу. Би 2 настай хүүхэдтэй. Ер нь миний хөх жижиг талдаа. Хүүхэд төрүүлээд унжаад муухай болчихсон. Хөхөндөө имплант хийлгэмээр байна.

Перпэкт /зарим үсэг дарагдахгүй байна. Уучлаарай/ эмнэлэгт үнэ ханш хэд байдаг юм болоо. Хаана хандсан дээр вэ. Эдгэрэлт хэр хурдан болоо. Би нээх аймар том хийлгэхгүй ээ аятайхан хэлбэртэй өөрийнх мэт л болгомоор байх юм. Хөхнөөсөө ичээд бэлгийн харилцааанд ч орж чадахаа байсан. Манай нөхөр зүгээр гэж хэлдэг ч хөхийг маань илж таалахгүй бүр үнсэх ч гүй юм. Илт мэдэгддэг. Та бүхэн мэдээллээ хэлж өгч туслаач. Баярлалаа та бүхэндээ.