1 Хонины орд

12-р сард та амьдралд тулгарсан бүх төвөгтэй асуудлуудыг цэгцлэхэд хамгийн тохиромжтой. Амьдралынхаа зарчмыг тодорхойлж, бүх зүйлсийг төлөвлөгөөний дагуу байлгахыг хичээгээрэй. Энэ нь таны амьдралыг илүү цэгцтэй, асуудал багатай байхад тусална. Мөн шаардлагагүй зүйлсэд мөнгөө үрэхгүй байхыг хичээгээрэй.

Та йогоор хичээллэж, сэтгэл санаагаа тайван байлгах тал дээр анхаараарай. Энэ нь шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлаас гарахад туслах аж.

2 Үхрийн орд

Ирэх сард та уйтгартай амьдралын хэмнэлээ өөрчилж, өөрийгөө аз жаргалтай, амар амгалан байлгах тал дээр анхаарахад тохиромжтой. Амьдралын гэрэл гэгээтэй талуудыг харж, илүү эрч хүчтэй байхыг хичээгээрэй. Нэгэн хэвийн байхад амьдрал хэтэрхий богинохон гэдгийг ухаарч, өөртөө шинэчлэл хийх хэрэгтэй. Найзуудтайгаа хамт гадуур зугаалж, үсний өнгөө өөрчилж, шинэ хувцас худалдаж аван, амьдралаа илүү сонирхолтой болгох тал дээр анхаарч болох юм.

3 Ихрийн орд

Таны ажил, амьдралд өөрчлөлт авчирах сар байх болно. Өндөр цалинтай ажлын санал орж ирэх магадлал өндөр бөгөөд та гарч ирэх боломжийг алдалгүй ашигласнаар, ирээдүйгээ гэрэлтүүлж чадна. Гэхдээ та зөвхөн карьер ажилдаа анхаарлаа хандуулалгүй, хувийн амьдрал, гэр бүлийнхэндээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлээрэй. Ямартай ч ирэх 12 сар таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн байх аж.

4 Мэлхийн орд

Хайрцагнаасаа гарч, өөрийгөө нээх цаг хэдийн болжээ. 12 сар таныг баригдмал байдлаасаа гарч, өөртөө тогтоосон хэмжүүрээ задлахыг хүсч байна. Хүсэхгүй байгаа зүйлсээ хийх хэрэггүй. Шийдмэг, зоригтой байж, энэ сард багтаж амьдралаа өөрчлөөөрэй. Ингэж чадсанаар та удаан хугацаанд хайсан аз жаргал, амжилтаа олж чадах юм.

5 Арслангийн орд

12р сар таны хувьд адал явдалтай болж өнгөрнө. Хэзээ ч төсөөлж байгаагүй өөрчлөлт гарч, олон зүйлс өөрчлөгдөнө. Харин та тэрхүү өөрчлөлтийг зөвөөр ашиглаж чадвал амжилтанд хүрч, мөрөөдөлдөө нэг алхам ойртох бол, буруу ашиглавал эсрэгээрээ доош унаж мэднэ.

Хайр дурлалын тухайд онц гойд өөрчлөлт гарахгүй боловч, сэтгэлдээ тээж явдаг нэгэндээ сэтгэлээ илчилснээр, амжилт олох магадлал өндөр аж.

6 Охины орд

Удаан хүлээлгэсэн ажлууд аяндаа бүтэж, сайн сайхан үйл явдлууд таныг хүлээж байна. Шинэ танилуудтай болж, амьдрал баялаг гэдгийг мэдрэх аж. Одоо зорьж тэмүүлж байгаа бүхэндээ бууж өгөлгүй тууштай зүтгэснээр үр дүнг нь хүртэх цаг ойрхон байна. Гэр бүлийн харилцаа амар тайван, ямар нэгэн асуудал гарахгүй боловч, хэт ажилдаа анхаарлаа хандуулах нь хайртай хүмүүсийг тань гомдоож мэднэ.

7 Жинлүүрийн орд

12-р сар танд маш олон гайхалтай бэлгийг бэлджээ. Ажил, амьдралыг тань өөрчлөх боломжууд гарч ирэх бөгөөд аль нэгийг нь атгаж авснаар, бүх зүйлс бүтэмжтэй байна. Мөн өөрийгөө нээх шинэ хоббитой болж, амьдралыг тань гэрэлтүүлэх олон танилтай болно.

8 Хилэнцийн орд

Энэ сард та өөрийнхөө дотор нуугдсан бүхнийг гаргаж, бусдыг гайхшруулах бүрэн боломжтой. Зоригтой, шийдэмгий байж чадсанаар, хүсэж мөрөөдсөн бүхнээ өөрийн болгож чадна. Хайр дурлалын тухайд ч мөн, сэтгэлдээ тээсэн нэгэндээ түрүүлж бодож санадаг бүхнээ хэлснээр, бүтэх магадлал маш өндөр аж. Бүх зүйлс таниас хамаарна…

9Нумын орд

Та маш чухал сонголтын ирмэг дээр ирж, бага зэрэг асуудалтай тулгарч мэднэ. Аль замыг сонгож, хэрхэн шийдвэр гаргаснаас бүхэл амьдрал тань хамаарна гэдгийг санаарай. Тиймээс аль болох сайтар тунгаан бодосны эцэст шийдвэрээ гаргах хэрэгтэй. Сэтгэл санаа тайван тогтвортой байх боловч, өөрөө өөрийгөө бухимдуулах үйлдэл их гаргаж мэднэ. Амьдрал баялаг гэдгийг үргэлж санаж, өөрийгөө бухимдуулахаас илүүтэй үргэлж бүхний гэрэл гэгээтэй талыг харж байгаарай.

10 Матрын орд

Бүх зүйлс бүтэмжтэй байх болно. Ажил, амьдрал бүгд ямар ч асуудалгүй байх төдийгүй ашиг орлого ч нэмэгдэнэ. Хэрүүл маргаанаас холуур тойрох нь зөв зам байх болно гэдгийг анхаараарай. Хайр дурлалын тухайд цоо шинэ хүнтэй уулзаж, сэтгэл татагдан, удаан хугацаанд хайсан түүнийгээ олсон болохоо мэдэрнэ. Тиймээс ганц бие матруудын тухайд 12-р сард хамгийн гайхалтай өдөр хоногууд байх нь гарцаагүй.

11 Бумбын орд

Бумбын ордныхон 12-р сард санхүүгийн асуудлаа зохицуулж, мөнгөө зөв зүйлд зарцуулах шаардлагатай. Өөрийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийж, хэрэггүй зүйлд үрэх мөнгөний хэмжээгээ багасгаарай. Мөн танд төвөгтэй санагддаг зүйлсээс холдож, зөвхөн танд аз жаргал, тухтай байдлыг мэдрүүлдэг замыг сонгох хэрэгтэй.

12 Загасны орд

Энэ 10-р сард танд олон сонирхолтой шинэ зүйлсийг үзүүлж, огтхон ч уйдаахгүй. Аливаа зүйлсээс арагш суулгүй, бүхнийг туршиж үзэх нь таныг замаа олоход тусалж, амжилт өөд хөтөлнө. Тиймээс нэгэн хэвийн байдлаас татгалзаж, шийдвэртэй алхам хийгээрэй. Ингэснээр та амьдралаас илүү гайхалтай зүйлсийг хүлээж аван, улам бүр урагш тэмүүлэх илтгэлтэй болно. Магадгүй 12-р сар тийм амар байхгүй боловч, та энэ бүхнийг боломж болгон ашиглаарай.