"Мөрөөдлийн театр"-ын жүжигчид Г.Эрхэмбаяр, Э.Намуун нар хэн хэн нь урьдын амьдралдаа цэг тавьж хамтран амьдарч байгаа билээ. Тэд өдгөө дөрвөн хүүхдийнхээ хамтаар амьдарч байгаа юм. Бусдын хэл амыг үл тоон хайртай бүсгүйтэйгээ шинэ амьдралаа эхлүүлсэн Г.Эрхэмбаярыг нэгэн бүсгүй "Эрхэмбаяраа зээлүүлсэн мөнгөө авъя л. Архидаж завхайрч байхаар өрөө төлбөл яасан юм" хэмээн олон хүнтэй группэд зар тавьсан байна. Энэ зарыг харсан Э.Намуун тус эмэгтэйн ийнхүү бичсэн нь худал гэдгийг мэдэгдээд ор үндэслэлгүй мэдээлэл тарааж болохгүй. Зөрчлийн хууль гэж байдаг юм шүү" хэмээн хатуухан сануулаад авчээ. 

Эх сурвалж: Seen.mn